Долоо хоногийн өрнийн зурхай 2019.V.6-2019.V.12

ХОНЬ

Өөртөө цаг гаргаж, хөгжүүлэхэд анхаараарай. Уран бүтээлчид олз омог арвинтай байна.

Ганцаардалд автах, гуньж гутрах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Гэр орны ажлаа амжуулах, үр хүүхэд, хань ижилдээ санаа тавихад цаг зав гаргах хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ.

ҮХЭР

Биеийн хүчний хөдөлмөр эрхлэхэд тохиромжтой. Гэр сууцаа засч тохижуулах, дархан мужааны үйлд сайн. Бусдыг анхаарч сонс, өөрөө аль болох бага ярих хэрэгтэй. Хэрэв та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна. Орлого өсөхийн хэрээр санхүүгийн байдал тогтворжино.

ХАМТАТГАХ

Таны тогтворгүй сэтгэл санаа өдөр тутмын ажил, үүргээ гүйцэтгэхэд саад болно. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Гэнэт их хэмжээний мөнгө орж ирэх боловч зарлага их байна. Аливаа зүйлийг хийхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэггүй. Амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарах, байгальтай ойр байснаар стресс, ядаргаагаа тайлж чадна.

МЭЛХИЙ

Хуримтлагдсан асуудлууд ажил хэрэгт саад учруулна. Танаас их хэмжээний эрч хүч, цаг хугацаа шаардана. Амьдралын эрч хүч нэмэгдсэн энэ үеийг ашиглан ажлаа гүйцэлдүүлээрэй. Энэ үед биеийн тамираар хичээллэж, шинэ зүйл сурч мэдэх зэргээр өөрийгөө завгүй байлгахыг хичээгээрэй. Албан тушаал ахих, байр сууриа бэхжүүлэх боломж гарна. Зээл авахаар хөөцөлдөж буй бол долоо хоногийн дундуур амжилттай байна.

АРСЛАН

Идэвхтэй долоо хоног. Шийдээгүй асуудлуудаа цэгцэлж, ажлаа шинээр эхлэхэд таатай. Бусадтай харилцахад хүндрэлтэй байх учраас аль болох хов живээс зайлсхийгээрэй. Зардлаа хянаж, тооцоотой байх хэрэгтэй. Эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй. Долоо хоногийн сүүлээр дуртай зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэхэд гэмгүй. Гэхдээ та эдгээр өдрүүдэд согтууруулах ундаанаас хол байх хэрэгтэй.

ОХИН

Ажлын байран дээрх аливаа асуудал, маргаанд төвийг сахихыг зөвлөж байна. Дундыг барьсан чиг шугамаасаа хазайх хэрэггүй. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ганц бие хүмүүсийг романтик учрал хүлээж байна. Санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байна. Гэхдээ гэнэтийн том худалдан авалт, хөрөнгө оруулалтаас татгалзахыг зөвлөж байна.

ЖИНЛҮҮР

Ажлын ашигтай санал хүлээж авна. Гэхдээ хамтран ажиллагсдаасаа өрсөх хэрэгтэй. Өөрийн хүч хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж буй эсэхэд анхаарах хэрэгтэй. Найз нөхдийнхөө дунд бүрэг, даруу зан гаргах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд зөрчил үүсч, маргаан хурцадна. Эелдэг зөөлөн, хүлээцтэй байхыг хичээгээрэй. Орлого багассаар байгаа нь таныг сэтгэл санааны хямралд оруулж мэднэ.

ХИЛЭНЦЭТ

Долоо хоногийн эхээр азтай учрал тохионо. Таатай нөхцөл байдлыг ашиглан, олон ажил амжуулж чадна. Хэлэлцээр амжилттай явагдаж, бүх зүйл төлөвлөсөн ёсоор хэрэгжих болно. Мөн томилолтоор явахад тааламжтай. Бие тавгүйтвэл эмийн бус аргаар эмчлээрэй. Ганц бие хүмүүс учирсан болгондоо сайн хандах хэрэггүй. Таныг ашиглахыг хүссэн нэгэн улам илүү ойртсоор байгааг анхаараарай. Орлого нэмэгдэнэ.

НУМ

Ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орж болно. Амбицаа багасгахгүй бол санасандаа хүрэхгүй байх магадлалтай. Фитнесс, спорт тоглоомоор хичээллэж, биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй. Хайрт тань юу хүсээд байгааг ойлгоход амаргүй байна. Та түүнийг тоолгүй орхисноор асуудлыг улам хүндрүүлнэ. Хэрэгцээгүй зарлагаа хянаж чадахгүй бол санхүүгийн байдал улам дордсоор байна.

МАТАР

Ойрын хугацаанд хийхээр бодож төлөвлөж байсан томоохон ажил, хүсэл зорилгоо биелүүлэхэд тун ойрхон иржээ. Ажил төрөл бүтэмж муутай өдрүүд ард хоцорч, од эрхэс таны ажил төрлийг ивээх байрлалд шилжлээ. Сарны нөлөөгөөр таны зөн билэг, зүүдийг манах учир зөн совиндоо итгээрэй. Энэ долоо хоногт та ажил мэргэжилтэй холбоотой баяртай мэдээ дуулах бололтой.

ХУМХ

Энэ долоо хоногт таны гол анхаарал ажил дээр чинь төвлөрөх бололтой. Хэрэв та үйлчилгээний салбарт ажилладаг бол чухал харилцагч нартайгаа тун болгоомжтой харьцахыг зөвлөе. Ажил, мэргэжилтэй холбоотой амжилт гаргаж, таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч суларч, амьдралын хэмнэл удааширсан мэт санагдаж магадгүй. Тиймээс зарим нэг асуудлыг түр хойшлуулахад гэмгүй. Орлого огцом нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна.

ЗАГАС

Алдар нэр, амжилтын долоо хоног айсуй. Алдаагаа залруулж, удирдлагууддаа үнэлүүлэх бололтой. Магадгүй тушаал дэвших, цалингаа нэмүүлж ч болох юм. Дараагийн том алхам хийх зам чинь нээлттэй байна. Хүсэж байсан зүйлээ биелүүлж, өөрийгөө урамшуулаарай. Эрүүл мэнддээ анхаар.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *