Халаалтыг хаах хугацааг сунгажээ

Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг хэдий ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан  хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг маргааш буюу 2019 оны тавдугаар  сарын 16-ны өдрийг хүртэл сунгажээ.

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа  тавдугаар сарын 16-наас эхлэх юм байна. Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан аж.

Цаашид ч хэрэглэгчид шугам тоноглолын засвар хийж зогссоноос бусад үед хүсэлт гаргаж дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжтой гэлээ. 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *