Найз охидуудтайгаа зугаалганд явж, салхилах нь эрүүл мэндэд тустай

Найз охидуудтайгаа цагийг мартагдахааргүй өнгөрүүлэхээр төлөвлөж байна уу? Хамтдаа аялахад ямар адал явдлуудтай учрахыг төсөөлж байна уу?

Хамгийн дотны найзтайгаа аялалд явах нь зөвхөн зугаа цэнгэлийн төдийгүй эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүддэг тул та үүнийг заавал хийгээрэй. Хэрэв та найзуудаараа аялабал бие биенээ улам сайн мэдэх, цаашдаа илүү удаан нөхөрлөлийг бий болгоно гэдэгт итгээрэй.

Ингээд та нартаа найз охидууд хамтдаа аялабал ямар давуу талтай байдгийг дурьдъя.

Найз нөхөрлөл гэдэг үгийг хүмүүс олон янзаар ойлгодог. Зарим нь бие биедээ дэмжлэг үзүүлэх, баяр баясгалан, уйтгар гунигийг нь хуваалцах, найдвартай сайхан харилцаатай байх гэх мэт. Гэхдээ шинжлэх ухаанчид өөр нэг тодорхойлолт олжээ.

Энэ нь сайн эрүүл мэнд. Судлаачид сайн найзууд нэгнийхээ стрессийг багасгах, зүрхний өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг болохыг баталжээ. Мөн стрессийн дааврын түвшин буурч байгаа нь ажиглагдсан байна.

Нөхөрлөл нь бидэнд сэтгэл санаагаа илүү өөдрөг болгоход тусалдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь бидний өвдөлт намдахад нөлөөлдөг гэж байна шүү. Дотны сайн найзын үнэтэй зөвөлгөө, сэтгэлээр гунисан үед сэтгэл сэргэтэл инээлгэж чаддаг найз, хүнд өвчин туссан үед итгэл найдварын гараа өгдөг: Энэ л нөхөрлөлийн үнэ цэнэ, утга учир бөгөөд бие биенээ илүү удаан аз жаргалтай амьдрахад тусалдаг байна.

Аялалын үеэр сайхан зугаацаж, сайхан амрахаас гадна бид очсон газрынхаа талаар шинэ мэдээлэлтэй болж танин мэдэхүйн мэдлэгээ ч дээшлүүлэх ач холбогдолтой. Бид өөр орчин, газар ирснээр толгойгоо сэргээж, илүү бүтээлч болох, шинэ санаа авах боломжтой юм. Аялалыг төлөвлөх нь биднийг илүү аз жаргалтай болгож, аялал маань бидний амьдралд сэтгэл ханамжийг бий болгодог.

Аялал нь сэтгэлийн хямралыг даван туулахад тусалдаг. Өдөр тутмын амьдралаас холдож оюун бодлоо сэргээх, стресс тайлах, хүмүүсийн амьдрах хэв маягтай танилцах, суралцах, өөрийгөө танин мэдэх зэрэг нь бидний оюун санааг сэргээж, стрессийг бууруулдаг. 

Тэгэхээр та ганцаараа аяласнаас дотны сайн найзуудтайгаа аялахын давуу талыг мэдэж авлаа. Хэрэв та найзтайгаа аялахаар шийтдсэн бол маш зөв.

Хамтдаа аялах нь найз нөхөдтэйгээ улам дотно болж, гайхалтай дурсамжуудыг бий болгох болно. Тиймээс охидын аялал нь зөвхөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг зогсохгүй найз нөхөддөө сэтгэл санааны хувьд сайн нөлөө үзүүлдэг байх нь ээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *