Жүжигчин Со Жи Суб өөрөөсөө 17 насаар дүү бүсгүйтэй болзож эхэлжээ

Солонгосын жүжигчин, царайлаг залуусын нэг Со Жи Суб өөрөөсөө 17 насаар дүү бүсгүйтэй болзож байгаа тухай солонгосын шар хэвлэлүүд шуугиж байна.

Энэ жил 42 нас хүрсэн Со Жи Суб “Солонгосын хамгийн баян, бас царайлаг гоонь эр” жагсаалтыг тэргүүлсээр олон жил болж буй.  Гоонь эр саяхнаас SBS сувгийн One Night of Entertainment сувгийн хөтлөгч 25 настай Жо Юн Жунтай болзох болжээ.

Тэдний болзож байгааг нотлох папараци зургууд ч дэлгэгдэж эхэлсэн хэдий ч жүжигчний хэвлэлийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзаж байгаа аж.

Со Жи Суб өнгөрсөн оны гуравдугаар сард нээлтээ хийсэн Be With You киноны нээлтийн үеэр Жо Юн Жунтай анх танилцсан гэж эх сурвалжууд хэлжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *