Монгол малчин болохыг мөрөөддөг хүүгийн тухай өгүүлэх Холливудын кино нээлтээ хийнэ

Холливудын алдарт найруулагч Жордан Робертсийн бүтээл “Burn your maps” кино ирэх сард албан ёсны нээлтээ хийхээр товоо зарлажээ.

Монголд малчин болохыг мөрөөддөг бяцхан хүүгийн тухай өгүүлэх “Burn your maps” киноны гол дүрд алдартай “The Room” киноны жүжигчин хүү Жэйкоб Трамбле тоглосон байна.

Ирэх зургадугаар сарын 21-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн “Burn your maps” кино нийт 102 минут үргэлжлэх гэнэ.

Энэ кинонд Монголд үнэхээр их хайртай бяцхан хүүгийн тухай өгүүлэх бөгөөд түүний эцэг, эх хоорондоо маш их зөрчилтэй байсан ч хүүгийнхээ хүсч буй зүйлийг бага ч болтугай биелүүлж өгөхийн төлөө хамтдаа Монгол орныг зорих ажээ.

Уг кинонд монголын үзэгчдийн сайн мэдэх “The Conjuring”, “Bates Motel” киногоор танил болсон Вера Фармига болон “The Equalizer”, “Aeonflux” зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш нарын алдартай уран бүтээлчид тогложээ.

Холливудын алдартай жүжигчдийн тоглосон уг кино нь Монголыг сурталчлах том боломж гэж уран бүтээлчид харж байгаа юм.

source: news.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *