Б.Жавхлан, М.Амарболд нар давж заалдсан ч ялыг хэвээр үлдээв

Баянзүрх дүүргийн “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарсан.

Энэ хэрэгт М.Амарболд, Б.Жавхлан нар гэм буруутай нь тогтоогдож тэдэнд анхан, давж заалдах шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноогоод байгаа билээ.

Гэвч хэрэгтнүүд ялаа хүндэдсэн хэмээн үзэж  хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд давж заалдаад байсан юм.

Тэгвэл тэдний гомдлыг өчигдөр /2019.05.24/ Дээд шүүх хэлэлцэж, М.Амарболд, Б.Жавхлан нарт  оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ.

source: zaluu.com

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *