Долоо хоногийн өрнийн зурхай 2019.VI.3-2019.VI.9

Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Долоо хоногийн эхээр эхэлсэн ажлаа дуусгахад бүх хүчээ дайчлан ажилла. Өнгөрсөн үйл явдлыг дүгнэж, өөртөө дүгнэлт хийж сур. Таны нэр хүнд зарим хүнд нөлөөлж, тусламж хүснэ.

Таны хичээл зүтгэлээс бүх зүйл хамаарна. Бизнес эрхлэгчид түншүүдтэйгээ болгоомжтой харилц. Гэрээ хэлэлцээр хийх, амлалт өгөхдөө өөрийн нөөц бололцоогоо тооцоол. Хэдийгээр амьдрал тайван байх боловч өөрийн зөн совингоо чагнаж байхад илүүдэхгөй.

ҮХЭР

Хамт ажиллагсад, удирдлагатайгаа эвтэй харилцаж, асуудлыг бүү хvндрүүл. Хувийн амьдралдаа анхаарч, эргэн тойрондоо буй хүмүүст зөвлөгөө өгөх хэрэгтэй болно. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, шинэ саанаачилга хэрэгжүүлэхэд амжилттай бүтнэ.

Таны нэр хүнд сайжирна. Чухал ажлыг бусдыг манлайлан түрүүлж гүйцэтгэ. Гэхдээ чанарт нь анхаар. Та удирдлагынхаа итгэлийг хүлээж байгаагаа бүү март. Эрүүл мэндийн байдал онцгой сайн байна.

ИХЭР

Бизнес эрхлэгчид ажил ихтэй байна. Yйл хэргээ бүтээхийн тулд шантралгүй ажилла. Бусдын өмнө буруутай бол хариуцлага хүлээхэд бэлэн бай. Долоо хоногийн эхээр тайван байхыг зөвлөж байна.

Долоо хоногийн сүүлээр эрүүл мэнд, амралтдаа анхаарлаа төвлөрүүл. Хамт олны уур амьсгалыг сайжруулахад таны үүрэг маш чухал. Мөн гэр бүлийн дотоод асуудалд таны зөвлөгөө, оролцоо маш үнэ цэнэтэй байх болно.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр та ажилдаа их цаг зарцуулах шаардлага гарах магадлалтай. Учир нь таны найз нөхрийн харилцаатай хамтран ажиллагчтайгаа өрнүүлэх хөгжилтэй дотно яриа таны цагийг ихээхэн хэмжээгээр үрэх нь.

Олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах эсвэл ямар нэгэн чухал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчлах үед саад бэрхшээлтэй учирч болзошгүй тул бэлтгэлтэй байхыг анхааруулж байна. Ахимаг насны хүмүүс эрүүл мэндээ бодон биеэ энхрийлүүштэй. Долоо хоногийн дундуур нэлээд өмнө тохиолдсон үйл явдал таны санааг зовоож мэдэх юм.

АРСЛАН

Ажлын томилолт амжилттай байх болно. Төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжүүл. Долоо хоногийн эхний өдрүүдэд гэрээ хэлэлцээр хийх, хvнтэй танилцах, бизнесийн харилцаагаа өргөжүүлэхэд таатай байх болно.

Идэвх санаачилгатай байж, шинэ танилтай болоход анхаар. Бусдын хайр дурлалд оролцох хэрэггүй. Уран бүтээлчдийн ажил урагштай байх бөгөөд урилга ихтэй байх болно. Ажилдаа хамаг анхаарлаа хандуул. Санхүүгийн хувьд тийм ч сайн байхгүй тул байгаа мөнгөө хямгатай зарцуул.

ОХИН

Ирээдүйгээ сайхнаар төсөөлж, хэтийн төлөвтөө анхаар. Бизнес эрхлэгчид аливаад санаа зовж, бусдыг шавдуулалгүй, тайван бай. Хэн нэгэнд санал тавьсан бол хариуг нь бүү яаруул. Маргаан дэгдээх бүр ч хэрэггүй. Тэвчээртэй ухаалаг байхыг зөвлөж байна.

Хувийн амьдралдаа анхаарч, хувийн асуудлаа зохицуулахад цаг заваа зарцуул. Энэ долоо хоногт таныг азын тэнгэр ивээнэ. Хайр дурлалтайгаа учирч амжаагүй хүмүүс тэвчээртэй байгаарай. Эрүүл мэндийн байдал урь урьдынх шигээ гайхалтай сайн байх болно.

ЖИНЛҮҮР

Бизнес эрхлэгчид уулзалт хийхдээ бусдын нөлөөнд автахгүй байхыг хичээ. Нөхцөл байдал танд ашигтайгаар эргэнэ. Энэ долоо хоногт өр зээлээ хөөцөлдөхөд таатай байх болно. Төлөвлөсөн ажил чинь бүтэхгvй бол бүү шантраарай.

Харин ч дайчин зүтгэвэл зорьсондоо хүрэх магадлал өндөр байна. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа, долоо хоногийн сүүлийн өдрүүдэд болгоомжтой байхад гэмгүй. Аливаа осол аваар, бэртэл гэмтэл авч болохуйц зүйлээс холуур явахыг анхааруулж байна.

ХИЛЭНЦ

Ажилдаа сэтгэлээсээ ханд. Бусдын нүдийг хуурах гэж бүү яар. Хожим үр дүнд нь сэтгэл хангалуун байхаар ажлаа гvйцэтгэ. Долоо хоногийн эхээр найз нөхөд болон таныг хүндэтгэдэг хүмүүсийн нөлөө их байна. Ажил хэргийн түншүүдтэйгээ уулзаж, цаашид хамтран хийх ажлаа сайтар ярилц.

Аливаа асуудалд шийдэмгий бай. Таны ажил бүтэмжтэй байх тул энэ завшааныг ашигла. Өөрийн боломж нөхцөлийг хэтрүүлэн бодож болохгүй гэдгийг анхаар. Гэр бүл, найз нөхдөөрөө агаар салхинд гарч, аль болох өөрийгөө байгаль дэлхийтэй ойр байлга.

НУМ

Долоо хоногийн эхээр ажил хэрэг бүтэмжтэй ашиг орлого ихтэй байна. Гадаадад томилолтоор явах, мэргэжил дээшлүүлэх, эсвэл шинэ ажилд орох зэргээр өөрчлөлт гарна. Томилолтоор явах гэж буй хүмүүс чиглэлээ сайтар гарга.

Долоо хоногийн дундуур мэргэжлийн ажилдаа хийх өөрчлөлтийн төлөвлөгөөгөө нягтлан шалгахад гэмгүй. Түншээ солих шаардлага гарч магадгүй. Илүү найдвартай түнштэй болно гэдэгт итгэ. Хамт ажилладаг хүмүүстэйгээ найрсаг харилцаатай бай.

МАТАР

Бизнес эрхлэгчдийн хувьд ажилдаа нямбай хандах, ажил хэргийн уулзалт давамгайлсан долоо хоног. Янз бүрийн яриа хэлэлцээр таны алтан цагаас ашиггүй үрэх боловч үүнд бүү харамс.

Эргэн тойрныхоо хүмүүстэй найрсаг харилцаатай бай. Захирч зандраад асуудлыг шийдэж чадахгүй. Болгоомжгүй гаргасан бичгийн жижиг алдаа танд бэрхшээл учруулж өөрийгөө уучилж болшгүй байдалд хүргэж ч мэднэ. Долоо хоногийн сүүлийн өдрүүд танд ээлтэй байна.

ХУМХ

Өөрийн амжилтад тайвширч болохгүй гэдгийг анхаар. Шинэ ажил эхлэхдээ нөхцөл байдлыг харзна. Алдаа гаргахгүй байхыг хичээж, гаргавал тэр дор нь алдаагаа засч залруулах хэрэгтэй. Төлөвлөгөө хэрэгжүүлэх бодит шалтгаан гарна.

Харин хол газар томилолтоор явахаас татгалзахыг хичээгээрэй. Гэр бүлийн байдал хямралтай байх нь. Эрүүл мэнддээ анхаарвал зохилтой. Эмэгтэйчүүд зан ааш харилцаандаа анхаар. Орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ зарлага ч багагүй гарна.

ЗАГАС

Санхүүгийн холбоотой ажилд болгоомжтой ханд. Таны бие эрүүл, сэтгэгдэл сайхан байлаа ч ажлын дарамтаас зайлсхий. Үүнээс болж ар гэрийнхэнтэйгээ муудалцаж болзошгүй. Ажил хэргийн уулзалтад их хүч тавьж байж амжилтад хүрнэ.

Хүндрэлтэй ажлыг бүү хойшлуул. Бусдын харилцаанаас өөрт хэрэгтэй зүйлийг олж мэднэ. Долоо хоногийн дундуур уран бүтээлчид хүслээ биелүүлэх нь. Сонирхолтой уулзалт, гэнэтийн болзоо танд ихийг өгнө.


Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *