20 настай Монгол залуу Google компанид уригдлаа

Google компанийн дэлхийн шилдэг залуучуудыг сонгон ажиллуулдаг “Гүүгл КодЮ” хөтөлбөрт Монгол Улсаас анх удаа Нест Академийн туслах багш Э.Баттулга уригдан оролцохоор боллоо.

Энэхүү хөтөлбөрийн оролцогчдыг Google компаниас сонгодог ба хөтөлбөрт гол төлөв дэлхийн топ их сургуулиуд болох Харвард, Станфорд зэрэг сургуулиудийн шилдэг оюутнуудыг урин оролцуулдаг билээ. Хөтөлбөрийн оролцогчид 3 сарын турш тус компанийн инженерүүдтэй хамтран олон сонирхолтой төслүүд дээр ажилладаг юм.

Э.Баттулгын ажилладаг Нест Академи нь дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай энэ тэнцүү мэдээллийн технологийн боловсролыг Монголын хүүхэд, залуучуудад олгодог билээ. Дэлхийд өрсөлдөх нэг түмэн инженерийг бэлтгэх зорилготой энэхүү академийн хамгийн эхний элсэлтийн төгсөгчид сурсан мэдсэнээ танилцуулах өдөрлөгт та бүхнийг урьж байна.

Энэхүү өдөрлөгийн үеэр Э.Баттулгатай уулзахаас гадна өөр олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдах боломжтой. Мэдээллийн технологи болон дизайнд сонирхолтой хүүхдүүд, энэ чиглэлээр сурах сонирхолтой сурагчдын эцэг эх гээд хүссэн хүн бүрт энэхүү арга хэмжээ нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.

Өдөрлөгийн үеэр Нест академийн төгсөгч болох 7 дугаар ангийн хүүхдүүдийн бүтээсэн веб аппликейшн, гар утасны тоглоомуудтай танилцахаас гадна энэ салбарт дотооддоо төдийгүй олон улсад амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, уран бүтээлчидтэй уулзаж, програмчилал, дизайны сонирхолтой хичээлд хамрагдах боломжтой.

“DEMO Day 2019” нэртэй энэхүү өдөрлөг нь Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамжны 5-р хороонд байрлах Холидэй Инн Улаанбаатар зочид буудлын 2 давхрын хурлын танхимд 6 сарын 9-ны өдрийн 16:00-19:00 цагийн хооронд болох юм.

source: gogo.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *