Ээжийн хатуу гараар өссөн охид илүү амжилтад хүрдэг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ!

Хүүхдийг ухаалаг, чадварлаг болгох тогтсон заавар хаана ч байхгүй. Гэсэн хэдий ч Эссэксийн Их сургуулийн профессор багш Эрика Раскон Рамирез (Ericka G. Rascon-Ramirez) ээжүүдийн охидоо өсгөх арга барил тэдний ирээдүйн ажил, амьдралд хүчтэй нөлөөлдөг болохыг олж анзаарчээ.

Ингээд ажил, мэргэжлийн хувьд өндөр амжилт үзүүлж буй бүсгүйчүүдийн ээжүүд нь маш хатуу шаардлагатай хүмүүс байсныг олж мэдсэн байна.

Зарим өсвөр насны охид ээжийнхээ тавьсан гэрийн ажил хийх, гадуур гарахыг нь хориглох зэрэг наад захын шаардлагыг хүлээж авч чадалгүй маш ихээр бухимддаг. Түүнчлэн чөлөөтэй, залуу сэтгэлгээтэй ээжтэй найзууддаа нууцхан атаархаж эхэлдэг. Харин та энэхүү нийтлэлийг үргэлжлүүлэн уншвал хатуу шаардлагатай ээждээ талархах болно.

Профессор Эрика судалгаандаа 13-14 насны 15000 сурагчдыг оролцуулсан бөгөөд 10 жилийн турш мэдээлэл цуглуулсан байна. Тэрхүү дүгнэлтээр тэрээр хатуу шаардлагатай ээжүүдийн хүүхдүүд эелдэг, зөөлөн харилцаатай ээжүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад илүү хурдан амжилтад хүрдэг гэдгийг нотолжээ. Мөн тэрээр ихэнх өндөр амжилтанд хүрсэн хүмүүс хүчирхэг, өндөр шаардлагатай ээжүүдтэй байдгийг олж мэджээ.

Уг судалгаагаар хүүхдээ гэрт нь түгжиж, үйлдэл бүрийг нь зааж зааварлан, сэтгэл зүй болон бие мах бодийн хүчирхийлэл үйлддэг ээжүүдийг зөвтгөөгүй хэдий ч тэдний энэ үйлдэл охидынх нь эрт жирэмслэлт, буруу хүнтэй гэрлэх, сурлагын амжилт гаргах зэрэгт нь эерэг нөлөө үзүүлдэг байна.

Профессорын тайлбарласнаар өндөр шаардлагатай ээжүүд хүүхдийнхээ боловсролд ч мөн адил өндөр хандлагатай байдаг бөгөөд үргэлж сайн дүн авч байхыг шууд болон шууд бусаар шаардаж байдаг гэжээ. Ийм ээжийн хүмүүжүүлсэн хүүхдүүд өөртөө илүү итгэлтэй, тууштай нэгэн болж өсдөг байна. Мөн тэдний охид эрт гэр бүл зохиож, хүүхэдтэй болох магадлал эелдэг, зөөлөн ээжийн хүмүүжүүлсэн охидтой харьцуулахад 5%-иар бага байдаг.

Хатуу шаардлагатай ээжийн хүүхдүүд бараг бүгд сайн боловсрол эзэмшиж, сайн ажил эрхэлдэг төдийгүй тэр ч бүү хэл карьерын зам нь ч түргэн дээшилдэг аж. Учир нь ээжүүд нэг санаагаа олон удаа давтаж, хүүхдийн тархинд суулгаж өгдөг бөгөөд ирээдүйд охид нь ааваасаа илүү ээжийнхээ зөвлөгөөг дагаж, сонсох нь илүү байдаг байна. Хатуу шаардлагатай ээжийн охид хэчнээн ээжийнхээ зааврыг дагахгүй байхыг хичээсэн ч эцсийн шийдвэрт ээжийн нөлөө тодорхой хэмжээгээр орсон байдаг гэжээ.

Эрт орой хэзээ нэгэн цагт эцэг, эхчүүд өөрсдөөсөө “Би хүүхдээ сайн хүн болгож өсгөж чадсан уу?” гэж асуух л болно.

Хэрвээ хүүхэд хэтэрхий хатуу ширүүн орчинд өсвөл эцэг, эхээсээ зайгаа барьж, үнэнийг хэлэхээс айсандаа худал хэлж эхэлдэг. Энэ нь хүүхдээсээ алдаа гаргадаггүй, өөгүй нэгэн байхыг шаардсанаас үүдэн гардаг асуудал юм. Өөрөөр хэлбэл хүүхэд тань танаас айдаг байна гэдэг муу хэрэг. Тиймээс хамгийн чухал нь нээлттэй харилцаа, халамж, шаардлагын аль алиных нь тунг нь тааруулж чаддаг байх хэрэгтэй.

source: caak.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *