Буянт-Ухаа-2 хороололд байр түрээслэх иргэд наадмаас өмнө байрандаа орно

Хөгжлийн банкны зээлээр нийслэлд буюу Буянт-Ухаа-2 хороололд 972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж байгаа талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн Лхагвга гаригт мэдээлсэн.

Эдгээр байруудыг иргэдэд түрээслэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан бөгөөд нийслэлийн хувьд Буят-Ухаа-2 хороололд хэнийг хэрхэн оруулах асуудлыг Улаанбаатар хотын захиргаа шийдэхээр болсон юм. Тиймээс Нийслэлийн орон сууцны корпориациас техникийн дэвшлийг ашиглаж, иргэдийг бүртгэхээр болжээ.

Тодруулбал, иргэдэд очер дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгуйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулах юм байна.

Ирэх долоо хоногт түрээсийн орон сууцад хэрхэн хамруулах шинэ журмыг баталж, наадмаас өмнө иргэдээ орон байртай болгохоор төлөвлөжээ. Буян-Ухаа 1, 2 орон сууцны хорооллын төсөл Хөгжлийн банкны найдваргүй зээлэгчээр нэрлэгдсэнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн тавдугаар сард сэтгүүлчдэд мэдээлсэн. Харин зарсан тохиолдолд нэг метр квадратыг нь нэг сая 460 мянган төгрөгөөр үнэлэх аж.

source: medee.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *