С. Жавхлан : Төрийн ордонд ном уншуулж, хомоол ч болсон авчирч асаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Жавхлан УИХ-ын 74 гишүүнийг шүүмжиллээ.

Тэрбээр, “Төрийн ордонд чинь хүн үхсэн, махны үнэ өссөн, сайд нарынхаа байж байгааг хар. Энэ Төрийн ордон чинь бузартчихжээ. Та нар өөрсдийнхөө сөгдөж мөргөөд байдаг тэр их багш нараа авчирч, Төрийн ордонд ном уншуулж, арц, хүж уугиул, хомоол ч болсон авчирч асаа” хэмээн хатуухан үг чулуудав.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *