Николас Кейж Монголын Засгийн газартай шүүхдэлцээд ялагдал хүлээлээ

Холливудын алдарт жүжигчин Николас Кейжтэй Монголын Засгийн газар шүүхдэлцэж ялалт байгуулжээ. 2014 онд Бэвирли хилсд болсон дуудлага худалдаанаас жүжигчин Николас Кейж дэлхийд хоёрхон байдаг Алиорамус гэдэг үлэг гүрвэлийн гавлын ясыг 260 мянган доллараар худалдан авчээ.

Гэвч энэ олдвор Монголоос хууль бусаар гарсныг Холбооны шүүх тогтоож, Манай улсын талд эргүүлэн өгөх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр биелүүлэх ажил жил гаруй үргэлжилж, Монголчууд энэ сард багтаан үлэг гүрвэлээ буцаан авахаар болжээ.

source: https://www.theguardian.com/film/2015/dec/22/nicolas-cage-returns-stolen-mongolian-dinosaur-skull-he-bought-at-gallery?fbclid=IwAR2Yo6bIIrghKGpZoI6KlO61joOVS4lnJZzcC0bnbST73Do9s1GcAM0SaTY