Тархины саажилттай ДЦП өвчтэй аав, хүү хоёр байртай болжээ

Төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй хүүгээ долоон жилийн турш асарч байгаа аав Г.Батхуяг, долоон настай ч өсөлт нь хоёрхон настай хүүхэд шиг болсон Б.Гэрэлт-Од нар Монгол түмнийхээ цуглуулсан хандивын мөнгөөр нэг өрөө байртай болжээ.

100 хувь асаргаанд байдаг Б.Гэрэлт-Од хүү даарч чийгтсэнээс болж хэвтэрийн хатгаа оношоор аавын хамтаар ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан ч хүүд солих хувцас, хэрэглэх живх байхгүй, ар гэрээс нь эргэлт ирэхгүй эмнэлгийн хоолоор өнждөг байсан аж.

Тэдний энэ байдлыг харсан нэг өрөөнд хамт хүүхдээ эмчлүүлж байгаа ээжүүд түүнд туслах санаачлагыг гаргаснаар хандивын аян эхэлсэн байдаг.

Хандивын аян 16 хоног үргэлжлэхэд 43 сая төгрөг цугласан бөгөөд аав хүү хоёр нэг өрөө байр болон автомашинтай болжээ. “Нандин сувд” тархины саажилт ДЦП өвчтэй хүүхдүүдийн аав, ээжүүдийн фэйсбүүк группээс тус хандивын аяныг хааж байгаагаа албан ёсоор мэдэгдэж өчигдөр Г.Батхуягт нэг өрөө байрны түлхүүр болон Приус маркийн автомашиныг гардуулан өгсөн байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *