Ихэр хүүхэдтэй болох арга

Сүүлийн үед ихэр хүүхдийн төрөлт улам нэмэгдээд байгааг анзаарч байна уу? Дээр үед ихэр хүүхэд төрнө гэдэг ид шид, гайхамшиг мэт ховор үзэгдэл байсан бол одоо хос хувцастай, усны дусал шиг ижилхэн хүүхдүүд гүйлдэх нь харьцангуй түгээмэл харагдах болжээ.

Үүнд юу нөлөөлсөн юм бол?

1. Нас

Эмэгтэйчүүд карьерыг гэр бүлээс түрүүнд тавих болсноор хожуу төрөлт нэмэгдсэн нь ихэр төрөлт ихсэх нэгэн сонирхолтой шалтгаан мөн. Учир нь 35-аас дээш насны эмэгтэйчүүд овуляцийнхаа үеэр нэгээс дээш өндгөн эс ялгаруулах чадвар өндөртэй байдаг юм. Мөн үр шилжүүлэн суулгалтын тоо олширсон нь ч бас ихэр хүүхдийн магадлалыг нэмэгдүүлж байгаа.

2. Үргүйдлийн эсрэг эмчилгээ

Сүүлийн үед үр тогтоох арга барилууд илүү нарийн хөгжиж, хэт олон тооны ихэр тогтохоос сэргийлдэг болсон. Гэхдээ овуляцийг дэмжих эсвэл нэгээс олон тооны үр хөврөл шилжүүлэн суулгах аргуудыг хэрэглэснээр нь ихэр хүүхэд тогтох магадлалтай хэвээр байгаа.

3. Илүүдэл жин

Зарим эмч судлаач нар ихэр төрөлт олширсныг илүүдэл жинтэй ээжүүд олширсонтой холбон тайлбарлаж байгаа нь бүр ч сонирхолтой. Биеийн жингийн индекс нь 30-аас дээш үзүүлэлттэй ээжүүд хоёр өндгөн эсийн/дизиготик ихэр хүүхэд олох магадлал өндөртэй ажээ.

4. Ээжийн хэмжээ

Том, өндөр биетэй эмэгтэйчүүд жижиг биетэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад ихэр хүүхэд олох магадлал арай илүү байдаг. Гэхдээ ээжийн биеийн хэмжээ, ихэрлэх магадлалын хоорондын холбоо маш бага учраас энэ хүчин зүйл тийм ч чухал биш.

5. Удам

Танай талд хоёр өндгөн эсийн, хоорондоо өөр төрхтэй ихрийн удам бий юу? Эсвэл чи өөрөө ч бас хоёр эсийн ихрийн нэг үү? Ихрийн удам ихэвчлэн эхийн талыг дагадаг. Тэгвэл чиний ихэр хүүхэдтэй болох магадлал дунджаас арай илүү. Мөн өмнө нь нэг удаа ихэрлэж байсан бол дараагийн удаад ч дахих магадлал өндөртэй юм. “Аз жаргалыг бөөндөнө” гэдэг чинь л энэ дээ.

6. Витамин хэрэглэх

Бүх төрлийн витамин уух хэрэгтэй байдаг ч фолийн хүчил уух нь жирэмслэх тэр дундаа ихэрлэх магадлалыг өсгөдөг. Жирэмслэхээр төлөвлөсөн цагаас хосууд байнга фолийн хүчил уух шаалдлагатай. Жирэмсэн эмэгтэйд мөн адил фолийн хүчил уухыг зөвлөдөг ба фолийн хүчил нь ургын гажигаас урьдчилан сэргийлдэг. Гэхдээ аль ч үед уусан өдөрт 1000мг – аас илүү фолийн хүчил уухыг зөвшөөрдөггүй.

Сонирхуулахад төрсөн хүн хөхүүл байхдаа амархан горьддог. Горидоод гаргаж, хавдаж чинэрсэн хөхийг ихэр хүүхдийн оймс гутлаар домнож зүгээр болгодог. Горидоог гаргасан мээмнээс ангир уургаа хөхөж буй хүүхэд том болоод ихэр хүүхэдтэй болох магадлал 60%иас дээш байдаг бөгөөд энэ нь ихэр хүүхдийн энерги шингэсэн оймсоор домносонтой холбоотой байдаг байна.

Ихэр хүүхэдтэй болохоор шийдсэн үү бүсгүй минь тийм бол доорхи зөвлөгөө бас илүүдэхгүй л болов уу!

Ихэр хүүхэдтэй болно гэдэг тоглоом биш, 1,2 хүүхэд өсгөсөн гээд харьцуулаж болохгүй. 2-4 дахин их хариуцлага, сэтгэлийн тэвчээр хатуужил..

Хэрвээ ихэр хүүхэдтэй дээрх аргуудын аль нэгээр болох гэж байгаа бол бие маш сайн бэлдэх хэрэгтэй. Цус багадалт, кальцийн дутагдал, сүрьеэ, бөөр, зүрх судас, ямар нэгэн ужиг удмын өвчин, даралт их; бага, халдварт өвчинөөр өвчлөөгүй байх, өвчилсөг бол маш сайн эмчилгээ хийлгэж гам барих нь зүйтэй.

Нэг хүүхэд төрүүлэхэд эхийн умай 500 дахин сунаж томордог бол, 2,3 ихэрлэхэд 1000-1800 дахин сунадаг гэсэн судалгаа байдаг. Иймд төрсний дараа гам сайн барих, сэтгэл санаагаар маш тайван байж, эхний саруудад хүүхэд харахад туслах, хоол цай хийж өгөх хүн байх хэрэгтэй. 2,3 ихэртэй ээж өөрөө хоол цай идэх хажуугаар нь орж амрах хором их хомс байдаг. Их ядарвал сүү амархан татрана. Хоёуланг нь зэрэг уйлах үед хөхүүлнэ гэдэг бол эхэндээ их эвгүй хэцүү… ихэр хүүхэд жин бага гардагтай бас холбоотой.

Ихэр маамаатай болох гэж буй бүх ээжүүддээ амжилт өөрийгөө нөхрийгөө сайн бэлдээрэй. Хосоороо мэндлээд байж дээ, ховор алаг үрс минь!

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *