13 настайд нь баривчилсан хүүд цаазын ял онооно

2011 онд Ойрх Дорнодод дэгдсэн “Арабын хавар” хувьсгалын үеэр Саудын Арабын төр засгийн эсрэг хөдөлгөөнд арваадхан настай байхдаа оролцож байсан Муртаж Курейрис энэ онд 18 нас хүрч цаазын ял авах болоод байгаа тухай CNN мэдээлжээ.

2011 онд Муртаж өөрийн үе тэнгийн 30 гаруй хүүхдийг удирдан эсэргүүцлийн хөдөлгөөнд идэвхтэй оролцсон аж. Түүнийг 2013 онд гэр бүлийнхэнтэйгээ Бахрейн орох замд нь баривчилсан бөгөөд 13 настай хүүг хэт даврагсадын террорист бүлэглэлд харьяалагддаг хэмээн буруутгажээ.

Муртаж Курейрис хэдий хүн амины хэрэг хийгээгүй ч үймээн самууныг турхиран өдөөсөн явдал Саудын Арабын хувьд цаазын ял оноох хангалттай хүнд шалтгаан хэмээн тус улсын прокурорууд үзжээ.

2011 оны эсэргүүцлийн хөдөлгөөн Саудын Арабын хаант төрийн дэглэмд багагүй өөрчлөлтийг авчирсан бөгөөд 2013 онд тус улсын хаан эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийг олгож, нийгмийн халамжийн төсвийг нэмэгдүүлсэн байна.

source: unuudur.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *