СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймгийн Лүн сум орох замын 2-3 километр усанд автжээ

Төв аймгийн Лүн сумын нутгаар өнөөдөр 15:00 цагаас хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас “Атарын сангийн аж ахуй” орчим үер бууж, 2-3 километр зам бүхэлдээ усанд автсан учир тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Нэг машин замаасаа гарсан байсныг Төв аймгийн замын цагдаагийн албаныхан татаж гаргасан байна. Одоогоор Төв аймгийн замын цагдаа, Төв аймгийн онцгой байдлын газрын 10 орчим хүн үерийн голомт дээр ажиллаж байгаа аж.

Тиймээс Лүн сумаас зүүн тийш Улаанбаатар хот руу чиглэсэн Хөдөлгөөнийг түр хязгаарлажээ. Иргэд, жолооч нар шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *