Энэ бичлэгийг үзсэн хүн хуванцар эдлэл дахин хэрэглэхгүй

Их Британийн уран сайхны сэлэлтийн эмэгтэй тамирчид байгаль дэлхийгээ хамгаалах аянд оролцлоо. Тэдний гол зорилго нь хуванцар эдлэл далай тэнгисийг хэрхэн бохирдуулж байгааг харуулах байлаа.

Тамирчид хуванцар сав, уут, халбага сэрээнд бохирдсон усан санд бэлтгэл хийж, үзүүлсэн юм. Хог хаягдал биенд нь наалдаж, хөдөлгөөнийг нь хязгаарлаж байсан ч тэд сэлсээр байлаа.

Тэд жил бүрийн зургаадугаар сарын 8-нд тэмдэглэдэг Дэлхийн далай тэнгисийн өдөрт зориулсан “The Plastic Ocean Swimming Challenge” хөдөлгөөнд нэгдсэн нь энэ.

Дэлхийд минутад нэг машин хог тэнгисийн усанд хаягддаг. Одоо далай тэнгист 150 тонн хуванцар хог хаягдал “сэлж” байгаа бөгөөд энэ тоо жилд 8 сая тонноор нэмэгдэж байна. 2030 оноос эхлэн 16 сая тонноор нэмэгдэх тооцоо гарчээ.

20 жилийн дотор хог хаягдлын хэмжээ далайн загасны хэмжээнээс илүү гарч магадгүй байна. Учир нь хуванцар эдлэл идсэнээс болж, жилд 100 мянган далайн амьтан үхэж байгаа юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *