Эмэгтэй хүнээс хэзээ ч асууж болохгүй 20 асуулт

Бүсгүй хүнээс асуулт асуухад тооцоолоогүй хариу үйлдэл ирсэн үе танд нэг бус удаа тохиолдож байсан байх. Тэр үед бүсгүй тань эгдүүцэж, ичиж, эсвэл таныг нэг сайн алгадаад авмаар санагдсан ч байж болно. Иймд дөнгөж босгож буй харилцаагаа бүр мөсөн нураахгүй гэвэл дараах 20 асуултыг түүнээс бүү асуугаарай.

1. Чамайг үнсэж болох уу?

Түүний үнсүүлмээр байгаа эсэх нь болзооны үеэр танд мэдэгдэнэ. Хэрэв нааштай санагдвал тохиромжтой мөчийг хүлээ, харин эсрэгээрээ бол оролдсоны ч хэрэггүй.

2. Яагаад дуугарахгүй байгаа юм?

Таныг сонирхохгүй байвал эртхэн өөрийн замаа хөөсөн нь дээр. Нэгэнт дургүй байгаа хүний араас “гүйснээр” удах тусам таны зүрх л маш томоор шархалж хоцорно.

3. Өнөөдөр чи нэг л өөр харагдаад байна даа?

Хэдийгээр таны ажиглалт хичнээн үнэн байсан ч энэ асуултыг тэр ёозгүй л хүлээж авна.

4. Урьд шөнө нойр муутай хоноо юу?

“Чи муухай харагдаж байна” гэсэн утгаар тэр хүлээж авна. Эсвэл түүнд эвгүй сэтгэгдэл төрүүлж, ичээж ч магадгүй.

5. Найз залуутай болсон ч надтай найз хэвээрээ үлдэх үү?

Харилцаагаа гүнзгийрүүлэх гэсэн өрөвдөлтэй арга. Таны ямар санаатай байсныг тэр энэ асуултаар чинь мэдэх болно.

6. Чи хэдтэй вэ?

Жентельмэний эхний дүрэм: Бүсгүй хүнээс насыг нь хэзээ ч бүү асуу.

7. Өнөөдөр хоёулаа юу хийх вэ?

Бүсгүйчүүд санаачлагатай залууст дуртай байдгийг санаарай.

8. Чи наадахаа өмсөх гэж байгаа юм уу?

Энэ асуулт түүнийг гомдоож, урмыг нь хугалах эрсдэлтэй.

9. Чи жирэмсэн юм уу?

Ойлгомжтой жирэмсэн л биш бол энэ маш бүдүүлэг асуултанд тооцогдоно.

10. Өмнө нь хэдэн залуутай үерхэж байсан бэ?

Үүнийг үнэхээр та мэдэх шаардлагатай гэж үү?

11. Чи хэдэн кило вэ?

Жентельмэний хоёрдугаар дүрэм: Бүсгүй хүнээс жинг нь хэзээ ч бүү асуу.

12. Тооцоогоо тусдаа хийх үү?

Урьсан л бол та өөрөө бүх тооцоогоо хийх ёстойг санаарай.

13. Яагаа вэ? Биений юм чинь ирчихээ юу?

Яагаад ааш нь хөдөлсөн шалтгааныг мэдэх гэж улайрах хэрэггүй. Тэгээд ч сарын тэмдэг бол хамгийн улиг болсон шалтгаан учраас битгий тэгж асуугаарай.

14. Мөнгө зээлэхгүй биз?

Түүнийг өөрөөсөө түлхэх хамгийн шилдэг арга бол мөнгө гуйх. Ингэснээрээ та санхүүгийн чадамжгүй байдлаа илтгэхээс гадна ичих нүүргүй нэгэн мэт сэтгэгдэл түүнд төрүүлнэ.

15. Намайг царайлаг гэж боддог уу?

Өөртөө итгэлтэй нэгэн мөн л бол энэ асуултыг асуух шаардлага гарахгүй.

16. Үүнийг чи яагаад байнга өмсдөг юм бэ?

Дугуй малгайдаа тэр үнэхээр хайртай бол яах вэ? Хүний сонирхол шүү дээ.

17. Чи надад хайртай юу?

Үүнийг заавал мэдэх ёстой мэт санагдаж байвал хариулт нь танд таалагдахгүй л болов уу.

18. Түүнтэй яагаад найзалдаг юм бэ?

Хүн хүнтэйгээ холбоо тогтоох олон шалтгаан бий.

19. Чи яагаад одоо хүртэл сингль байгаа юм бэ?

Хувийн амьдралын асуудал, хэлж болохгүй шалтгаантай бол яах вэ?

20. Чи наадахаа бүгдийг нь идэх гэж байгаа юм уу?

Хоолны дуршил, дуртай хоолыг нь шүүмжлэх хэрэггүй.

source: caak.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *