“Яг түүн шиг” – ийн өнөөдрийн ялагчаар дуучин Баярцэнгэл

“Яг түүн шиг” шоуны наймдахь дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Дэлхийн оддыг нэг дор цуглуулж монголынхоо үзэгчдэд хүргэсэн тэд өнөөдөр ч мөн шилдгийн шилдэг байж чадлаа.

Харин өнөөдрийн ялагчаар дуучин Баярцэнгэл алдарт од Lady Gaga -г дуурайснаар дөрвөн саяын эзэн боллоо. Сонирхуулахад, тэд ирэх долоо хоногийн баззер дараагүй бөгөөд хэний дүрд хувирах нь гэнэтийн бэлэг болон үлдсэн.