Хөгжмийн зохиолч Б.Шаравт Хөдөлмөрийн баатар цол олголоо

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравт хөдөлмөрийн баатар цол олголоо. Тэрбээр, “Урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний минь гавьяаг үнэллээ.

Гэхдээ энэ зөвхөн миний шагнал биш. Миний хамтран ажилласан, дуучид, уран бүтээлчдийн минь шагнал. Тэгээд дээрээс нь Монголын минь ард түмний хийж бүтээсэн тэр их урлагийг түшиж, гол болгож явсаны минь ач буян юм. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ үнэхээр их баярлалаа. Сайхан өдөр байна. Цаашдаа Монголынхоо хөгжмийн урлагийг өндөрт өргөж яваарай гэж залуучууддаа захъя” гэсэн юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *