Долоон настай хүү сум алдаж ээжийнхээ аминд хүрчээ

Өчигдөр буюу долдугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар багийн нутаг Зуслангийн гол гэх газарт долоон настай хүү буу оролдож байгаад сум алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдсанаас 39 настай ээжийнхээ аминд хүрч, таван настай охин дүүгээ гэмтээжээ. Охин одоогоор эмнэлэгт ухаангүй байгаа юм байна. Эл хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *