Наадмын түрүү бөхөд Nissan patrol Y62 автомашин бэлэглэнэ

“Моннис Моторс” компаниас энэ жилийн наадмын түрүү бөхөд Nissan patrol Y62 автомашин бэлэглэх болсноо зарлан өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Моннис Моторс” компанийн Ерөнхий захирал П.Баяр “Энэ жилийн наадмын түрүү бөхөд 229 сая төгрөгийн үнэтэй Ниссан патрол автомашиныг бэлэглэх болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Машин манай компанид бэлэн байгаа холбогдох албаныхантай ярилцаад маргааш тус машиныг Д.Сүхбаатарын талбайд байрлуулж, нөгөөдөр буюу 13-ны өдөр Уяачдын наадмын үеэр гардуулна. Энэ арга хэмжээ “Түрүүлсэн аваргад түрүүнд явах Ниссан патрол” уриан дор зохион байгуулагдаж байна” хэмээв.

Моннис Моторс компанийн зүгээс түрүү бөхийг ийнхүү урамшуулах нь наадмын барилдааныг шударга, өрсөлдөөнтэй болоход тус дөхөм болох байх хэмээн найдаж буйгаа мөн хэлсэн юм.

Nissan patrol Y62 автомашины тухайд,

5.6 литрийн V8 C-VTC хөдөлгүүр

Ухаалаг 4WD тоноглол

360 градус харуулах камер

Олон дэлгэцтэй DVD энтертаймент систем

2GB багтаамж бүхий санах ой

Дээд зэрэглэлийн агааржуулалтын систем

Санамжтай автомат ажиллагаатай суудлууд

Автомат ажиллагаатай тээшний хаалгатай.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *