Монгол орон Америк гэрэл зурагчны дуранд…

АНУ-ын фото сэтгүүлч Тайлор Вайдман (Taylor Weidman) өөрийн “Disappearing Cultures” (Мөхөж буй соёлууд) фото төслийнхөө хүрээнд Монголчуудын уламжлалт нүүдэлчин соёл орчин цагт хэрхэн өөрчлөгдөн хувьсаж буйг өөрийн дурандаа буулган авжээ. Энэхүү гэрэл зургуудаараа тэрээр “Nomads No More” (Нүүдэлчид байхаа больсон нь) хэмээх фото эссt бичсэн бөгөөд түүний гэрэл зургуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Хөдөө орон нутгийн иргэд шинэ технологийг өөрсдийн аж ахуйдаа хэрэглэж буй нь эртний нүүдэлчин соёл хэрхэн хувьсаж буйг харуулах аж.

Барууны соёлын нөлөөнд ихээр автсан хэдий ч эртний уламжлалаа хадгалан авч үлдэж чадаж буй нь 2 туйлын хослол гэлтэй.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зуд, цөлжилт эрчимтэй явагдаж малчдын амь зуулгыг ихээр доройтуулжээ.

Хөдөө орон нутгаас ажил хайж хот луу нүүн ирж буй иргэд ямар асуудлуудтай тулгардаг, аргагүйн эрхэнд хэрхэн хүнд хөдөлмөр эрхэлдэг, үүнээс үүдэлтэйгээр хот төв суурин газруудад ямар асуудлууд үүсдэг гээд бидний өөрсдийн нүдээр олж хараагүй, тоогоогүй зүйлийг өөрийн дурандаа буулгасан нь бодууштай.

source: caak.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *