Сайхан мэдээ: Б.Амингэрэл охины хагалгаа амжилттай болж, удахгүй эх орондоо ирэх нь ээ

Элэгний хатуурал оноштой Б.Амингэрэл охин өчигдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Түүний донороор аав нь орсон бөгөөд  440 сая төгрөгийн үнэтэй энэ хагалгааг Монголын сайхан сэтгэлт түмэн олон хандиваа өргөж, зардлыг бүрдүүлж бяцхан охин аврагджээ. Тодруулбал, Б. Амингэрэл болон түүний аавд хийсэн хагалгаа 10 цаг үргэлжилж, амжилттай болсон байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *