Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо наадамлаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүй долоо худагт наадам үзэж яваа сурагтай. Түүнийг Тавантолгойн асуудалтай холбогдуулан АТГ-аас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан түүнийг оргон зайлсан гэх мэдээллийг өгч байсан. Харин тэрбээр эзэнгүй хоёр сар гаруй болоод эх орондоо ирж ийнхүү наадамлаж буй зураг нь цахим орчинд тархжээ.