Г.Ундармаа Баянхонгор аймгийн эмнэлгийн түргэний тасгийг тохижуулахаар болжээ

Жүжигчин Г.Ундармаа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийг тохижуулахаар болжээ. Тэрбээр MCS групптэй хамтран “Итгэлийн танхим” ТББ-аараа дамжуулан тохижуулахаар болсон юм.

Тэрбээр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Орон нутгийн нэгдсэн эмнэлгийн тасгийг тохижуулахаар болж зураг төслөө хараад ямар байгаа бол доо гэж бодсон. Ирээд хартал тохитой сайхан байна. Засвар хийгдээгүй таван жил болсон гэнэ.

Сэтгэлд нийцсэн тухтай орчинд ажиллаж байгаа нь сайн. Засварын ажил хоёроос гурван сар орчим хугацаанд хийгдэх нь гэж тооцсон. Найм дахь удаагаа эмнэлэг тохижуулах сайн санааны аян маань эхэлж байна” гэжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *