Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь нарын бөхчүүд шөвгөрлөө

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа энэ цагт өндөрлөлөө.

Харцага цолны даваанд тунаад байсан Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Д.Анар нарын барилдаан наадамчин олны хүсэн хүлээсэн барилдааны нэг болсон. Барилдаанд Улсын начин Д.Анар давж, харцага цолны болзол хангалаа.

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж болон Улсын гарьд Б.Гончигдамба, шинээр харцага цолны болзол хангасан Улсын начин Д.Анар нар үлдлээ.

Төрийн их баяр наадмын хурдан морь, сур харвааны шагнал гардуулах арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба шинээр начны болзол хангасан аймгийн арслан А.Даваанямыг, Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Ж.Ням-Эрдэнийг давж шөвгийн наймд үлдлээ.

Хүчит бөхийн барилдааны баруун, зүүний тэргүүн бөхчүүд шөвгөрлөө.

ЗУРГААГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *