Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, аварга цолны болзол хангалаа

Хэнтий аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Аваргууд” клуб, “Алтай констракшн” ХХК-ий бөх, Улсын арслан Э.Оюунболд Улсын аварга Н.Батсууриар ес давж аварга цолны болзол хангалаа.

Өнгөрсөн жилийн түрүү бөх Н.Батсуурь аварга Улсын наадамд хоёр жил дараалан түрүү булаалдахаар шалгаран үлдээд байсан юм. Түүнийг төрийн наадамд гурав дахиа түрүүлж, даян аварга цол хүртэх болов уу гэж наадамчин олон тааварт оруулаад байсан.

Харин өдгөө аварга цолын болзол хангаад буй улсын арслан Э.Оюунболд Дагестанд 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, жингээ хасч чадсанд бөхийн хүрээнийхэн ам сайтай байсан билээ. Арслангийн аав аймгийн начин Д.Энхтөгс билээ.

20 насандаа Улсын харцага цолонд хүрч 22 насандаа ес даван түрүүлж, Улсын арслан цолонд хүрч байсан Э.Оюунболд ийн Улсын аварга цолонд хүрч наадамчин олноо баясгалаа.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *