ЗУРХАЙ: Нумынхан ажлаа үнэлүүлж, шагнуулна

Хонь

Том амжилтын үе үргэлжилнэ. Өнөөдөр таны хувьд мартагдашгүй, тод үйл явдлаар дүүрэн байх болно. Та юу ч хийсэн амжилттай болно. Мэдрэмжээ дага. Зөвхөн найдвартай хүмүүст л итгээрэй.

Үхэр

Хөрөнгө мөнгөө үрж, зарцуулах гэж оролдох ч тодорхой замаа олохгүй. Сайн зүйл нь та хямралд ороод замаа олно, эсвэл хэрэгтэй зүйл хайж эхэлнэ. Муу тал нь өөртөө байгаа бүх юмаа алдах болно.

Ихэр

Сэтгэлээр унах магадлалтай. Амжилтгүй явдал дараалан тохиолдсоноор зарим ихэр сэтгэл зүйн хямралд орно. Гэхдээ танаас доор байдалд хүмүүс байгааг санаж, тэдэнд туслаарай.

Мэлхий

Мэдлэг, туршлага дутсанаас таны нэр хүнд унаж магадгүй. Сэтгэлийн хөдөлгөөнөө барихгүй бол алдаа гаргах магадлалтай. Болгоомжтой байхыг хичээгээрэй. Ямар нэг гэрээ байгуулж, ажил хэрэг гүйцэтгэх хэрэггүй. Гэхдээ өмнө нь амалсан зүйл байгаа бол амлалтаа зөрчиж болохгүй.

Арслан

Өнөөдөр хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулж болохгүй өдөр. Алс холын түншүүд болон танихгүй хүмүүстэй муудалцах магадлалтай. Сэтгэлийн хямрал эрүүл мэнд, санхүүд сөргөөр нөлөөлнө. Гадаадын түншүүдтэйгээ зөрчилдөхөөс зайлсхий. Галт тэргэнд сууж болохгүй өдөр.

Охин

Ажлын хамт олон, доороо ажилладаг хүмүүстэй харилцаа тааруу болох өдөр. Хэрүүл маргаан гарах магадлалтай. Бусдадаа дарамт үзүүлж болохгүй. Хүмүүсийн сэтгэлийг ойлго. Бүх анхаарлаа ажилдаа хандуул.

Жинлүүр

Үл ойлголцох өдөр. Түгжрэл, сааталтай учирна. Гэрбүлийн үл хөдлөх хөрөнгөнөөс болж, гэрийнхэнтэйгээ муудалцана. Дотоод мэдрэмжийнхээ ачаар том алдаа гаргахаас зайлсхийж чадна. Өр ширээ дарж, бусдын ачийг хариулах өдөр.

Хилэнц

Холын хамаатнаас чинь захиа ирнэ, эсвэл тэр танайд зочлох магадлалтай. Түүнд таны тусламж зөвлөгөө хэрэгтэй байна. Тэдэнд туслаж, харилцаагаа ойр дотно болго. Өнөөдөр та хамтарсан төсөл, төлөвлөгөө эхлүүлэхэд ээлтэй.

Нум

Урлаг ойлгодог, үнэлж чаддаг нумынхан энэ өдөр үнэхээр жаргана. Тэд урлаг, уран бүтээлийн салбарт амжилт гаргана. Загвар зохион бүтээгчид авьяас чадвараа үнэлүүлнэ. Олсон амжилтдаа сэтгэл ханалгүй, өөрийгөө шүүмжлэн, урагш ахиарай.

Матар

Та өнөөдөр маш өгөөмөр, эелдэг байж, бусдын зовлонг ойлгоно. Хэнтэй ч хэл амаа олно. Таны сэтгэлийн дулаан илч хүмүүсийг гийх болно. Хүмүүс танд татагдаж, дагана. Болж байгаа бүх зүйлд ямар нэг учир утга байгааг ойлгож, эрч хүч, эрдэм мэдлэгээ ойр дотнын хүмүүстэйгээ хуваалц. Гэхдээ тэднээс хариу ямар нэг юм хүсэж болохгүй.

Хумх

Шинэ хувцас авмаар санагдах өдөр. Хумхууд гадаад байдалдаа их анхаарна. Үсчин орж, гоо сайханд үйлчлүүлэхэд таатай өдөр. Харшлын эсрэг эмчилгээ хийлгэхэд ээлтэй.

Загас

Өөрийн хүч чадал, авьяас ур чадварт итгэл алдрах өдөр. Холын хараа дутсанаас алдаа гаргах магадлалтай. Ажилдаа шинэ зүйл ашиглалгүй, хуучны найдвартай аргаар хийгээрэй.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *