Стивен Сигал гэргийтэйгээ Монголд наадамлажээ

Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал гэргий Б.Эрдэнэтуяатайгаа Монголд наадамлажээ. Одоо 67 настай тэрбээр нэгэн үе “Би монгол хүн” хэмээн өөрийгөө зарлаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хүндтэй зочин болж байсан удаатай.

Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигч­дээр Брюс Ли, Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг. Түүний хувьд кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша­шин­тан, Ренбүүчи хүн билээ.

Алдарт жүжигчин Стивен Сигал өмнө нь дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд түүний гэргийг Б.Эрдэнэтуяагийн хувьд 2001 оноос Сигалын туслахаар ажиллаж байгаад дотносож, 2009 оноос хамт амьдрах болжээ. Мэргэжлийн бүжигчин монгол эхнэр нь түүнд 2010 онд долоо дахь хүүхдийг нь төрүүлж өгсөн байна.

Тэдний хуучин наадмын зургийг хүргэж байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *