41 жилийн дараа төрсөн гэр бүлээ олжээ

Канадын Виннипег мужид болсон хэвлэлийн бага хурлын үеэр 41 жилийн туршид өөр гэр бүлд амьдарсан кри омгийн Леон Свенсон, Дэвид Тейт нар өөрсдийнхээ жинхэнэ гэр бүлийнхэнтэй уулзалджээ. 1975 онд Манитоба мужийн Norway House Indian Hospital амаржих газрын хариуцлагагүй ажилтнуудын балгаар нярайнууд солигдчихсон аж. “Хэлэх ч үг алга. 41 жил шүү дээ. Би яах учраа олохгүй байна, уур ч хүрч байна” хэмээн Тейт өгүүлсэн байна.

Төөрсөн залуус, өөрсдийг нь өсгөн хүмүүжүүлсэн аав, ээж нарыгаа төрсөн эцэг, эхээс өөрцгүй хэмээн нулимс дуслуулан өгүүлжээ. Тэд хоёр гэр бүлээ өнөр өтгөн, нэгэн том гэр бүл боллоо хэмээн зарласан байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард амаржих газарт солигдсон хүмүүсийн тухай нэвтрүүлгийг үзээд ДНХ-ийн шинжилгээ өгсөнөөр төөрсөн залууст, төрсөн гэрийнхнээ олоход дэм болжээ.

source: wikimon.mn