50 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол 21-нд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны долоодугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долоодугаар сарын 21-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэд 2019 оны зургаадугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн супер шагнал 50 сая төгрөг байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *