Ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орно

Өнөө маргаашдаа зарим газраар, 18-наас ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр, долоодугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 19, 20-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

18-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *