Эхнэрээ хүссэнээр нь гоё, гоёсон эхнэрээрээ өөрийгөө гоё

Эхнэр хүн гоё сайхан явах нь нөхөр хүний хайр халамжаас шалтгаалдаг. Нүд нь гэрэлтээд л царай нь туяараад яваа бүсгүй та сайн хань, сайхан нөхөртэй азтай бүсгүй юм аа.

Залуухан гэргий, нөхөртэйгөө хамт гадуур явж байжээ. Зөрсөн залуу болгон нүд унаган хараад байж гэнэ. Нөхрөөсөө санаа нь зовсон гэргий намайг хардсангүй, тоосонгүй гээд хошуугаа унжуулан баахан гомдолложээ. Нөхөр нь ийн хариулжээ. Харж л байг ээ хань минь. Зөрсөн залуу бүрийн нүд чам дээр минь асгарна гэдэг хань нь чамайгаа хайраар, халамжаар дутаагаагүйн илрэл юм байна. Харин ч би баяртай байна. Ийм сайхан гэргийгээ дагуулаад энэ олон залуусын харцан дундуур туучих бахдалтай байна гэж хэлсэн гэдэг.

Эхнэрээ хүссэнээр нь гоё

Гоёсон эхнэрээрээ өөрийгөө гоё …

Эхнэрээ хатан хаан шиг хүндэл

Хариуд тэр таныг хаан шиг хүндэлдэг…