Б.Хурцын шүүх хурал 8-р сарын 12-ыг хүртэл хойшиллоо

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Уг хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон бөгөөд харин шүүгдэгч нар нийт 10 гаруй өмгөөлөгчтэйгөөр энэ удаагийн хуралд оролцлоо. Ингээд шүүх хурал 14.00 цаг хүртэл хойшиллоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан юм байна.

14.00 цагт шүүх хурал эхэлж, шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан талаар мэдээлсэн. Энэ дагуу Ц.Амгаланбаатар шүүх хуралдаанд гэрчээр өөрийн биеэр оролцож шүүх хурлаас хамгийн түрүүнд Б.Булган өмгөөлөгчийн хамт гарч ирсэн байна.

Б.Хурц нартай холбоотой шүүх хурал наймдугаар сарын 12-ны 09.00 хүртэл хойшиллоо. Өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хурал хойшилжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *