Япон улс 80,000 тонн электроникийн хог хаягдлаар Токио 2020 наадмын медалиудыг бүтээж дуусгажээ

Токио 2020 олимпийн наадам болон паралимпийн наадмын медалиудыг электроникийн хог хаягдлыг дахин боловсруулан гаргаж авсан түүхий эдээр бүтээх төсөл хоёр жилийн өмнө эхэлж байв.

Тэгвэл олимпийн наадам эхлэхээс жилийн өмнө япончууд энэ зорилгоо биелүүлж чаджээ.

Өнгөрсөн хугацаанд төслийнхөн бараг 80,000 тонн хаягдал цуглуулж, боловсруулсны дотор 6.21 сая орчим хуучин гар утас байсан гэнэ.

Үр дүнд нь 32 кг алт, 3,500 кг мөнгө, 2,200 кг хүрэл (зэс болон цайр) гаргаж авч чаджээ. Энэ нь олимп болон паралимпийн наадмын тамирчдад олгох 5,000 орчим медалийг бүтээхэд хангалттай хүрэлцэх түүхий эд болсон байна.

Tokyo 2020 Medal Project төсөл 2017 оны дөрөвдүгээр сараас 2019 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжиж, олон нийтээс хуучин, ашиглахаа больсон электроник төхөөрөмжүүдийг цуглуулсан юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *