Баянхонгорын наадмыг сарлаг “үймүүлжээ”

Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам Баянхонгор аймагт болж байна.

Ламын гэгээний ойг тэмдэглэх баяр наадамд нутгийн ард түмнээс гадна хүндтэй олон зочид цуглараад байна. “Таван түмэн сарлаг” баяр наадмыг зохион байгуулж хол, ойрын зочдын хөлд дарагдаж байдаг баянхонгорчуудын энэ удаагийн Даншиг наадмын нээлт анхаарал татаж байлаа.

Учир нь, наадмын үеэр “сахилгагүй” сарлаг талбайд багагүй үймээн дэгдээжээ. Уяанаасаа алдуурсан сарлаг талбайд сахилгагүйтэж, энд тэнд зогсож буй наадамчин олон руу дайрчээ. Наадмын нээлтийн үеэр үймээн гаргасан догшин сарлагийг цагдаагийн албан хаагчид хорьж зогсоожээ.

Таван түмэн сарлагаараа алдартай хонгор нутгийн наадамд сарлагийн үзүүлбэр санамсаргүй болжээ.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *