Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бороо хур элбэг байна

Наймдугаар сарын цаг агаарын ТОЙМ

Наймдугаар сард агаарын температур 1981-2010 оны дунджаар:

Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 20-25 градус,

Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр 10-15 градус бусад нутгаар 15-20 градус дулаан байдаг.

Гэвч цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Бaруун аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Увс, Ховдын нутаг, Баян-Өлгийн зүүн, Завханы баруун хэсгээр 17-22 градус, Говь-Алтай , Баянхонгорын өмнөд хэсгээр 20-25 градус, Завханы ихэнх, Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-18 градус буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сард Увсын зүүн, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар түр зуурын бороо, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр, сүүлчээр нь ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, сүүлчээр нь нутгийн хойд хэсгээр бороо, сарын эцсээр уулархаг нутгаар хур тунадас орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүс ч болзошгүй.

Төвийн аймгуудын нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус дулаан буюу олон жилийн дунджийн орчим, Архангайн баруун, Булганы хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 11-15 градус, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 17-22 градус дулаан буюу олон жилдийн дунджаас дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч үе болон хоёрдугаар арав хоногийн дунд, 3 дугаар 10 хоногийн сүүлч үеэр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр ба сүүлчээр сэрүүс ч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сард Архангайн, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо орох төлөвтэй байна.

Нэгдүгээр 10 хоногийн сүүлч хоёрдугаар арав хоногийн дунд 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ.

Зүүн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 19-24 градус байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж болзошгүй.

Говийн аймгуудын нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус буюу бүх нутгаар уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба эцсээр бүх нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 31-36 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 26-31 градус дулаан байна.

Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч үе болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ, ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эцсээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *