Жиргээчид “элийрэгч” Ц.Уянгыг өмөөрч, “торгууль аян” өрнүүлэв

Твиттер хуудаст “Элийрэгч” нэрээр олонд танигдсан Ц.Уянгыг Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгох болж, улмаар твиттер хуудсыг нь хязгаарлах хүсэлт гаргаад байгаа. Түүнд оноосон энэхүү торгуулийн арга хэмжээг жиргээчид эсэргүүцэж ТОРГУУЛЬ-ийн төлбөрт хандив өргөх аяныг эхлүүлээд байна.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаад хүргүүлсэн албан бичигт “2019 оны зургадугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн Элийрэгч /Uyanga-Tse/ нэрээр твиттер хуудаст бүртгэлтэй иргэн Ц.Уянга нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Ёоорк, Еөк, Жонхуу гэх мэтээр гутаан доромжилж байгаа бөгөөд энэ хууль бус үйл ажиллагаа нь Монгол төрийн үнэлэмжийг үгүй хийж, үнэгүйдүүлэх хорон муу үр дагавартай тул нэн даруй шалгаж, хариу ирүүлнэ үү” гэх гомдол мэдээллийг хүлээн авсны дагуу долдугаар сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 1902000412 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа явуулсныг жиргээчид Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.

Иргэн Ц.Уянгын зүгээс өөрт нь ногдуулсан эл арга хэмжээний тухай твиттерт хуудсаар дамжуулан өөрийнх нь оролцоогүйгээр, огт мэдээгүй байхад нь ийм хэрэг нээн үүсгэж, торгуулийн арга хэмжээ авсан тухай мэдээлсэн юм.

 

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *