Тархиа цэнэглэх 7 нууц

Тархи бол хамгийн хүчтэй, цахилгаан-биохимийн гайхамшигт цогц механизм юм. 100 тэрбум мэдрэлийн эс янз бүрийн холбоос үүсгэн мэдээлэл солилцож байдаг. Тархины үйл ажиллагааг дээшлүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан 7 нууцыг доор хүргэж байна.

1. Нэг ажлаа л чанартай хийх

Өөрийгөө олон зүйлийг зэрэг гүйцэтгэдэг буюу нэг сумаар хоёр туулай буудах дуртай хүмүүст хэлэхэд нэг зүйлээ л сайн хий гэж зөвлөмөөр байна. Харин үүний оронд нэг ажлаас нөгөө рүү хурдан шилжих хэрэгтэй. Олон ажлыг зэрэг хийх нь тархийг ядрааж, стрессийн даавруудыг идэвхжүүлдэг. Нэг ажилдаа бүх анхаарлаа хандуулах нь оновчтой байдал, шинэ санаачлага болон хурдыг нэмэгдүүлдэг.

2. Мэдээллийг хязгаарла

Өндөр хурдны технологи, холбоо харилцаа асар хурдан хөгжиж буй өнөөгийн нийгэмд бидний авч буй мэдээллийн хэмжээ 20 жилийн өмнөхөөс 200 дахин их байна. Судалгаагаар энэ хэт их мэдээлэл нь сөрөг зүйлийг дагуулдаг болох нь тогтоогдсон. Дээд зэргийн ажилладаг оюун ухаан юунд хязгаарлалт тавьж, юунд анхаарал хандуулах ёстойгоо сайтар мэддэг. Ач холбогдолгүй зүйлийг хасах тархины байгалиас заяасан чадварыг нэмэгдүүлэхийн тулд авч буй мэдээллээ хязгаарлах хэрэгтэй.

3. Анхаарал сарниулах зүйлсийг холдуул

Дунджаар ажилчид 3 минут л ажиллаад анхаарал нь сарнидаг. Техник, технологи нь бидний тархийг анхаарал сарниулагч зүйлсд донтуулж, мөн анхаарлын багтаамжийг өөрчилж байна. Бид өөрийн эрхгүй дараачийн дохиог (шинэ е-майл, мессеж эсвэл сошиал медиа пост г.м) сэтгэл түгшин хүлээж суудаг. Гар утас, компьютерийнхээ дууг хааж, ажлын өрөөнийхөө хаалгыг хаах нь даалгаврыг гүйцэтгэх тархины чадварыг хурдасгаж байдаг.

4. Томоор сэтгэ

Тархи нь аар саар зүйл, жижиг хэсгүүдэд хэт их анхаарал хандуулснаас болж дарагддаг. Асуудал шийдвэрлэхдээ эсвэл шинэ санаа олох гэж байгаа бол алсын хараатайгаар холоос харах нь асуудлыг харах өнцгийг өөрчилнө. Ингэснээр шилдэг санаа, гайхалтай шийдлүүдийг үйлдвэрлэх тархины системийг бэхжүүлнэ. Жижиг зүйлд хэт удаан бүү төвлөр.

5. Эрч хүчээ хувиарла

Сэтгэцийн эрч хүч мөн бие мах бодын эрч хүч шавхагддаг. Ажлаа эрэмбэлж, хамгийн чухал ажилдаа хамаг анхаардаа төвлөрүүл. Тархи хамгийн идэвхтэй, үр бүтээлтэй ажиллах үед чухал ажлаа хийж гүйцэтгэ. Ихэвчлэн өглөө хамгийн үр бүтээлтэй байдаг.

6. Шинэ зүйлийг эрэлхийл

Нэг хэвийн хэмнэлээсээ гадагш алхах нь таны эрүүл мэнд, үйл ажиллагаанд маш чухал. Бидний тархи шинэлэг зүйл рүү байнга тэмүүлж байдаг. Тиймээс мэдлэгээ тэлж, шинэ чадваруудыг эзэмшиж өөрийгөө сорь.

7. Сэдэлжүүл

Шинэ чадваруудад суралцахаас гадна дуртай зүйлээ хийж, сонирхлыг тань татах шинэ зүйлийг илрүүлэх үед таны тархи хамгийн аз жаргалтай байдаг. Таныг сэдэлжүүлж, идэвхжүүлдэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь сурах үйлийг дээшлүүлдэг.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *