Охиныхоо дүрд хувилж, шоронгоос оргох гэсэн гэмт хэргийн бүлгийн толгойлогч баригджээ

Өөрийг нь эргэхээр ирсэн 19 настай охинтойгоо ижил хувцас өмсөн дүрд нь хувиран шоронгоос оргох гэж байсан цуутай гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилжээ. Энэхүү үйл явдал бямба гаригт /2019.08.03/ болжээ.

Бразилын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлгүүдийн нэг болох “Red Command”-ын толгойлогчдын нэг “Жижиг” хочтой Клаувиньо да Силва гэгч нь охиноо эргэхээр ирэхэд нь охинтойгоо адил хувцаслан, нүүрний маск зүүж, охиноо үлдээгээд өөрөө оргохыг завдсан ч хянагч нар гярхай ажиглаж түүнийг баривчилж чадсан байна.

Цагдаа нар түүний охиныг эцгийгээ шоронгоос оргуулах төлөвлөгөөнд оролцсон эсэхийг шалгаж байгаа ба өдгөө 42 настай Силваг чанга дэглэмтэй шоронд шилжүүлж, сахилгын арга хэмжээ авсан гэнэ. Мөн тэдгээр хувцас хэрэглэлүүдийг шорон руу нууцаар оруулсан байж болзошгүй жирэмсэн эмэгтэйг хайж байгаа аж.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *