Саудын Арабт эхнэр эсвэл нөхрийнхөө утсыг нууцаар үзвэл нэг жилийн хорих ялтай

Саудын Арабт эхнэр эсвэл нөхрийнхөө гар утсыг нууцаар үзвэл нэг жилийн хорих ял, 500 мянган риалын /130 мянган ам.доллар/ торгууль төлөх хуулийн заалттай болсон байна.

“Гэрлэсэн хүмүүс нөхрийнхөө /эсвэл эхнэрийнхээ/ утсыг тагнах гэж байгаа бол дахин нэг бодоод үзээрэй. Учир нь утсыг нь зөвшөөрөлгүй үзэх нь хууль бус үйлдэл болно” хэмээн Саудын Арабын олон улсын харилцааны төвөөс мэдэгджээ.

Энэхүү хуулийн заалт нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухайн хуулийн нэг хэсэг бөгөөд хувь хүний халдашгүй орон зайг хамгаалах зорилготой аж.

Тус байгууллагаас мэдээлснээр кибер гэмт хэрэг тус улсад сүүлийн үед хэд дахин нэмэгдсэн байна.

Саудын Арабт 25 хүртэлх насны залуучууд олон бөгөөд нийгмийн сүлжээ болон гар утасны аппликейшн таталтаараа хүн амтай нь харьцуулбал хамгийн өндөр хувийг эзэлдэг байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *