Анжелина Жолигийн том хүү Өмнөд Солонгосын их сургуульд элсжээ

Холливүүдийн од Анжелина Жолигийн том хүү Мэддокс Жоли-Питт энэ намраас эхлэн Өмнөд Солонгосын Ёнсей их сургуульд суралцахаар болжээ.

18 настай Мэддокс тус сургуулийн харьяа Андервүүд Олон Улсын Коллежид анагаах ухаан, биотехнологийн мэргэжлээр элссэн байна.

Энэ коллеж нь англи хэлээр хичээлээ заадаг ажээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Анжелина Жоли Өмнөд Солонгост НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан элчийн хувиар ирэхдээ хүүгийн хамт тус сургуульд зочилж байсан юм.

Мэддокс бол нэрт жүжигчний Камбожоос өргөж авсан хүүхэд. Жоли болон түүний нөхөр асан Брэд Питт нар зургаан хүүхэдтэй бөгөөд гурвыг нь өргөж авсан байдаг.

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр K-pop урлагийн фэн Мэддокс одоо солонгос хэл суралцаж, Сөүл рүү нүүхээр бэлдэж байгаа гэнэ.

Анжелина Жоли энэ сарын сүүлээр хүүгээ Өмнөд Солонгост хүргэж, төвхнүүлээд буцах юм байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *