Дмитрий Лаверс: Монгол ингэж гуйлгачин шиг амьдрах улс биш

Монголчууд ядуу байгаа нь ерөөсөө л төр засгийн буруу үйл ажиллагаатай холбоотой. Монголд хүүхдийн мөнгө 20-хон мянган төгрөг өгдөг гэдгийг сонсоод их гайхсан. Энэ чинь 8-н евро. Ядаж нэг сав хүүхдийн нэмэлт сүү авч хүрэхгүй. Бельги улсын хувьд хүүхэд, настай хүмүүсээ их харж үздэг.

Монголд бол ажил хийсэн жил, нийгмийн даатгал, насыг нь харгалзаж тэтгэвэр тогтоодог. Харин манай улсад насаараа ажил хийгээгүй байлаа ч настай хүндээ тэтгэвэр гэж сардаа 800-900 евро /ойролцогоор 2 сая 675 мянга 700 төгрөг/ олгодог.

Энэ мөнгө сарын хэрэгцээнд нь хангалттай хүрдэг. Үүнээс гадна бие муутай настай хүнийг асрамжийн газар яг л таван одтой буудалд байгаа мэт арчилж, анхаардаг. Усанд оруулж массаж хийж, хумс үсийг нь засаж янзална, эмчилгээ хийнэ гээд үйлчилгээ сайтай. Харин хүүхдийн тэтгэмжийн хувьд насны ялгаанаас хамаараад өөр өөр байдаг. Тухайлбал манай том хүү 115 евро авдаг бол бага нь 175 авдаг. Аливаа улсын хөгжлийн ирээдүй хүүхэд байдаг учраас тэдний эрүүл мэнд, боловсрол, хүнс тэжээлийг анхаарах үүднээс ийм хэмжээний халамж өгч байгаа юм.

Бельги улсын иргэн Дмитрий Лаверс

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *