Ж.Батзандан: Намайг хайх хэрэггүй. Би ажлаа хийж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Намайг эрэн сурвалжилж байгаа талаар би сонингоос уншлаа.

Оффшорд мөнгөө нуусан хүмүүс намайг энэ хуулийг санаачилсан болохоор үзэн ядаж байна. Намайг хайх хэрэггүй. Би ажлаа хийж байгаа” гэв. Түүнчлэн тэрбээр, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг бүртгэхээс татгалзсан асуудлын тухай хэллээ. Ингээд Улсын дээд шүүхэд шаардлага хүргүүлсэн аж. Тэрбээр, “Ингэж бүртгэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийг заавал бүртгэх ёстой” гэж нэмж хэлсэн юм.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *