Овооны наадамд морийг нь түрүүлгээгүй хэмээн унаач хүүг ташуурдаж, гарыг нь хугалжээ

Өчигдөр Төв аймгийн Баянчандмань суманд овооны наадам болжээ. Уг наадамд хурдан морь унаж уралдсан 10 настай хүүг морьны эзэн болох М гэгч “Миний морийг түрүүлгэсэнгүй” хэмээн зодож тамлан, гарыг нь хугалж, толгой руу нь ташуурдан зодсон байна.

М гэгч аав, ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд хүүг зодохдоо гэрийнхээ хажуугийн байшинд оруулан хаалгыг нь хааж байгаад зоджээ. Азаар хүү зугатаж гарч, гүйсээр гэрийнхэнтэйгээ холбоо барьж, дуудсан бөгөөд ээж, ах нар нь хүүг очиж авсан байна.

Унаагүй тэд Баянчандманийн зам дээр замын машинд дайгдахаар зогсож байхад нь сайхан сэтгэлт иргэн Ө машиндаа суулган Улаанбаатарт авчирч, ГССҮТ-д үзүүлсэн байна. Тэрбээр энэ талаараа “Айлд хурдан морь унадаг гэнэ 10 настай аймар гэхэд багадмаар бүүр аймар сэргэлэн хүү байна. 61 ийн гарам дээр морь уядаг М…….. Гэгч ( нэрийн бичвэл бас хүний эрх ярих байх ) ярагчиний хурданы морийг нь овооны наадамд түрүүлгээгүй гэх нэрийдлээр архи уучхаад морьний ташуураар ийм болтол нь зодсон байх юм!!!!! Яаацарцан яарагчин гэхээрээ ийм байдаг байна” гэгчлэн бичжээ.

Хүүгийн гар хугарсан бөгөөд толгой руу нь ташуурдсаны улмаас толгой болон нуруу хэсгээр маш их зовиуртай байгаа юм байна. Тиймээс өнөөдөр томографф шинжилгээнд орохыг эмч зөвлөсөн ч шинжилгээний мөнгө байхгүй байгаа аж.

Хүү энэ жил тавдугаар ангид орох бөгөөд аав, ээж, нэг ах, нэг дүүгийн хамт амьдардаг байна. Ээж нь группт байдаг бөгөөд бичиг үсэг мэддэггүй тул өргөдөл бичиж, цагдаад хандаж чадахгүй байгаа аж. Хүү М гэгчийн морийг унаж уралдаж явах үед морь нь халтирч өөр нэг морьтой мөргөлдсөнөөс байр ухарч долоод хурдалсан байна. М гэгч нь хүүгээр морио унуулаад “ирэх жил гэрээ байгуулна” хэмээн нэг ч төгрөг өгөөгүй байна. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, хөдөлмөрийг мөлжсөн байж болзошгүй энэ хэргийн талаар бид удахгүй ээж, хүүтэй ярилцан хүргэх болно.

source: zarig.mn

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *