Хөлбөмбөгчдийн халуухан эхнэрүүд

Хөлбөмбөгийг халуухан бүсгүйчүүдгүйгээр төсөөлшгүй. Тиймдээ ч хөлбөмбөгийн алдартай одод хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг эхнэрээ болгох нь элбэг байдаг. Ингээд дэлхийн хамгийн сайханд тооцогддог хөлбөмбөгчдийн эхнэрүүдтэй танилцъя.

1. Амра Силазич (Amra Silajdžic) – Эдин Жекогийн найз охин

Босни гаралтай загвар өмсөгч, жүжигчин тэрээр 1984 оны 10 дугаар сарын 1-нд төрсөн. Анх 16 настайдаа Парист Элит моделоор өргөмжлөгдөж байжээ.

2. Элена Гомез (Elena Gomez) – Хави Гарсиагийн найз охин

Элена Гомез нь Зенит Санкт Петрбургийн хагас хамгаалагч (өмнө нь Манчестер Сити, Бэнфика, Реал Мадридад тоглож байсан) Хави Гарсиагийн үзэсгэлэнт найз охин. Тэрээр Инстаграм, Твиттер зэрэг сошиал сүлжээг идэвхитэй ашигладаг бөгөөд нохойд хайртай нэгэн ажээ.

3. Эдюрн (Edurne) – Давид дэ Хеагийн найз охин

Олон нийтэд Эдюрн нэрээрээ танигдсан Эдюрн Гарсиа Алмагро нь 1985 оны 12 дугаар сарын 22-нд Мадридад төрсөн дуучин, жүжигчин, телевизийн нэвтрүүлэгч нэгэн. Тэрээр 2005 онд алдарт Operacion Triunfo авьяасын эрэлд шоунд оролцсноор олонд танигдсан бөгөөд түүний хамгийн алдартай дуу “Despierta” нь 2006 онд Испанийн чартад эхний тавд багтаж байжээ.

4. Пилар Рубио (Pilar Rubio) – Серхио Рамосын эхнэр

Испанийн телевизийн сэтгүүлч, нэвтрүүлэгч Пилар Рубио нь Реал Мадридын алдарт хамгаалагч Серхио Рамостой 2012 онд сүй тавьсан бөгөөд өнгөрсөн жил тэд анхны хүүгээ өлгийдөн авчээ.

5. Алекс Күрран (Alex Curran) – Стивен Жеррардын эхнэр

Загвар өмсөгч Александра Күрран нь 1982 оны 9 дүгээр сарын 23-нд Англи улсад төрсөн. Тэрээр Daily Mail-ын загварын буланг хөтөлдөг бөгөөд 2007 онд хуучин Ливерпүүл клубын ахлагч байсан, одоо Шотландын Рэйнжерс клубын дасгалжуулагч Стивен Жерардтай гэр бүл болжээ.

6. Полли Парсонс (Polly Parsons) – Томас Вермалэний найз охин

Полли Парсонс нь Английн алдартай телевизийн сэтгүүлч. Тэрээр 1984 оны 2 дугаар сарын 15-нд Бристолд төрсөн бөгөөд “EastEnders” цувралын од Сид Овентэй зургаан жил болзож байжээ. Тэд 2009 онд сүй тавьж байсан ч 2012 онд сүйгээ цуцалсан байна. Мөн ондоо тэрээр Белгийн хөлбөмбөгчин Томас Вермалэнтэй болзож эхэлжээ.

7. Ёолантэ Кабау (Yolanthe Cabau) – Вэсли Снайдерийн эхнэр

Испани гаралтай жүжигчин Ёолантэ Кабау нь бага насаа хүндхэн өнгөрөөсний дараа Голланд руу нүүсэн байдаг. Тэндээ хэд хэдэн уран сайхны болон телевизийн цуврал кинонд тогложээ. Тэрээр гурван жил (2006, 2007, 2009) Голландын хамгийн секси бүсгүйгээр шалгарч байсан. 2010 онд өмнө нь Интер Милан, Реал Мадридад тоглож байсан, одоо Катарын лигийн тоглогч Вэсли Снайдертай хуримаа хийжээ.

8. Мелисса Сатта (Melissa Satta) – Кевин Принс Боатенгийн эхнэр

Мелисса Сатта нь зөвхөн Итали фанатуудын дунд бус дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн алдартай, халуухан эмэгтэйчүүдийн нэг яах аргагүй мөн. Тэрээр 1986 оны 2 дугаар сарын 7-нд Бостон хотноо төрсөн. Италийн нэгэн алдартай телевизийн нэвтрүүлгээр дамжин олны танил болсон аж.

9. Шакира – Жерар Пикэгийн эхнэр

Энэ хүнд танилцуулга илүүц биз ээ. 2010 оноос эхлэн болзож, амьдралаа холбосон хос өдгөө 2 хүүтэй болжээ. Сонирхолтой баримт дурдахад, хос хоёр хоёулаа 2-р сарын 2-нд төрсөн аж.

10. Жоржина Родригез (Georgina Rodriguez) – Кристиано Роналдугийн найз бүсгүй

Жоржина нь 2016 онд Gucci компанид менежер хийдэг байхдаа алдарт хөлбөмбөгчинтэй танилцаж байжээ. Түүнээс хойш нэгнээсээ салж хагацалгүй 3 жилийг өнгөрүүлсэн хос өдгөө 3 хүүхэдтэй болоод байгаа ч хараахан сүй тавиагүй байна. 2017 онд тэд тээгч эхээс төрүүлсэн Эва Мария, Матео хэмээх 2 ихэртэй болсон бол хэдхэн сарын дараа Жоржина охин төрүүлж Алана Мартина хэмээн нэрлэсэн юм.

11. Антонелла Роккуззо (Antonella Roccuzzo) – Лионел Мессигийн эхнэр

Барселона клубын домог, хөлбөмбөгийн од Лео Мессигийн үзэсгэлэнт эхнэр Антонелла Роккуззо. Тэруээр Мессигийн төрсөн хот болох Розариод 1988 оны 2 дугаар сарын 26-нд төржээ. Итали гаралтай Антонелла Роккуззо нь Аргентинд төрсөн бөгөөд тэнд л хосуудын хайрын түүх эхэлсэн гэдэг. Хосууд 2008 онд сүй тавьж, 2013 онд Барселон хотод хуримаа хийсэн. Одоо тэд Тиаго болон Маттео нэртэй хоёр хөөрхөн хүүтэй.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *