Жирэмсний хордлого их өгдөг бол IQ өндөртэй хүүхэдтэй болдог

Жирэмсэн байх үе бол эмэгтэй хүний амьдралын хамгийн гайхалтай мөн хэцүү үе байдаг.

The Journal of Pediatrics шинжлэх ухааны сэтгүүлд бичсэнээр IQ өндөртэй хүүхэд тээж буй ээжүүдэд бусад ээжүүдээс илүү их толгой нь эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрдэг болох нь тогтоогджээ. Энэ шинж тэмдэг хэр хүчтэй илэрч буйгаас шалтгаалж хэр ухаантай хүүхэд төрөх нь хамаардаг гэнэ.

Илүү их жирэмсний хордлого өгч байвал тэр хэрээрээ илүү ухаантай хүүхэдтэй болно гэсэн үг юм. 1998-2003 оны хооронд 121 жирэмсэн эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж, төрсөн хүүхдүүдийг нь 3-7 настайд нь IQ шалгалтад оруулж дүгнэхэд энэ судалгааны таамаг батлагдсан байна. Мөн жирэмсний хордлого нь зулбалт болох магадлал бага гэдгийн дохио гэнэ.

 

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *