Шүүх хурал түр завсарлалаа

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хурал түр завсарлалаа. Тодруулбал, цайны цаг таарсан тул 14.20 цаг хүртэл завсарлаад байна. Хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж буй.

Хуралдаанаар ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүж байгаа юм.

Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж ял тулгасан хэмээн буруутгаж байгаа билээ.

Шүүх хурлын талаарх мэдээллийг бид цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *