Э.Оюунболд аваргын цолны мялаалга наадмыг ням гарагт хийнэ

Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд есөн даван түрүүлсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадам энэ сарын 18-нд Чингис хаан хотод болохоор товлогджээ.

Тодруулбал, Аваргын мялаалгыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж байгаа бөгөөд наадмаар хүчит 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаантай. Мөн баяр наадмын нээлтийн үеэр үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал болох аж.

Баяр наадмын хурдан морины салбар хорооноос Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн аваргын наадамд эрлийз адууг уралдуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

Leave a Reply

Your e-mail address will not be published. Required fields are marked *